Хөвсгөл аймгийн бүх суманд "Шинэ хөдөө" төсөл хэрэгжинэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2022-05-10 14:15:22

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймагт иргэдийн амьжиргааг дэмжих, ажилтай орлоготой болгох, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх замаар ажлын байр бий болгох, малын чанарыг сайжруулах, ашиг шимийг нэмэгдүүлэх, цөм сүрэг бүрдүүлэх, эрчимжсэн аж ахуйн техник технологийн шинэчлэлийг үе шаттай хэрэгжүүлж, бүтээмж үр ашгийг нэмэгдүүлэх зорилготой "Шинэ хөдөө" төсөл хэрэгжиж байна.



Төслийн хүрээнд УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар улсын төсвийн 500 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар Тариалан, Рашаант сумын зөгийчдөд 40 бүл зөгий, Цагаан-Үүр, Тариалан, Эрдэнэбулган, Их-Уул, Чандмань-Өндөр суманд Сэлэнгэ үүлдрийн 70 ширхэг бухан бяруу хүлээлгэн өгсөн байна. Мөн Тариалан суманд 4 герфорд үүлдрийн бух, Сэлэнгэ үүлдрийн 80 тугалтай үнээгээр үржлийн цөм сүрэг байгуулсан байна.


Харин энэ жилийн хувьд улсын төсвийн 3,5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар Хөвсгөл аймгийн бүх суманд "Шинэ хөдөө" төсөл хэрэгжих аж. Энэ ажлын хүрээнд зөгийн аж ахуйг дэмжих зорилгоор 100 бүл зөгий, ашиглалтын зардалгүй усалгааны систем 1 ширхэг, арьс шир боловсруулах иж бүрэн тоног төхөөрөмж 5 ширхэг, төмс хүнсний ногоо тариалах иж бүрдэл 2 ширхэг трактор, бага оврын малын тэжээлийн үйлдвэр, цагаан идээ боловсруулах тоног төхөөрөмж зэргийг нийлүүлэх ажээ.

 

 

 

 


Холбоотой мэдээ