Цагаан-Уул сум цахим сум болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2022-05-10 17:18:21

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Цагаан-Уул суманд “Монголын цахилгаан холбоо” ХК шилэн кабелийн холболтоор айл өрхөд гурвалсан үйлчилгээг амжилттай нэвтрүүлж, анхны “Цахим сум” болох суурь дэд бүтцийг бүрдүүллээ.


Гурвалсан үйлчилгээ нэвтэрснээр Цагаан-Уул сумын иргэд хямд үнээр шилэн кабелийн өндөр хурдны интернэт ашиглах, 80 гаруй сувагтай, нөхөж, ухрааж үзэх боломжтой IPTV үзэх, суурин утас хэрэглэх боломж нээгдэж байна. Энэхүү үйлчилгээ орсноор иргэдийн хувьд мэдээ, мэдээллийг түргэн шуурхай авах, төрийн цахим үйлчилгээний хүртээмж нэмэгдэх, алсын зайн оношилгоо хийлгэх, сурагчид цахимаар суралцах зэрэг олон давуу тал бүрдэнэ.


Өнөөдрийн байдлаар 140 өрх энэхүү үйлчилгээнд холбогдож, 60 гаруй өрх захиалга өгсөн бөгөөд сумын нийт өрхийн 80 хувь гурвалсан үйлчилгээг ашиглаж байна. Цаашид аймгийнхаа бусад суманд энэхүү гурвалсан үйлчилгээг нэвтрүүлэх “Цахим сум” төслийг “Монголын цахилгаан холбоо” ХК-тай хамтран хэрэгжүүлнэ гэдгийг УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар хэлж байлаа. 



Холбоотой мэдээ