Ирэх оны “Алтан бөмбөрцөг”-ийг Жимми Фэллон хөтөлнө

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
dorjkhand@montsame.mn
2016-08-04 12:01:50

ЛОНДОН. /АР/. Кино болон телевизийн салбарын шилдгүүдийг тодруулдаг “Алтан бөмбөрцөг” шагнал гардуулах ёслолыг ирэх онд Америкийн “Tonight” ярилцлагын шоуны хөтлөгч Жимми Фэллон хөтөлнө.

41 настай хөтлөгч залуу твиттер хуудсандаа “2017 оны нэгдүгээр сард “Алтан бөмбөрцөг” шагнал гардуулах ёслолыг хөтлөх болсондоо баяртай байна. Тэр мөчийг сэтгэл догдлон хүлээж байна” гэж бичжээ.

Ирэх онд уг шагнал гаруудах ёслол Беверли-Хиллс хотод болно. Энэ нь дэлхийн хамгийн нэр хүндтэй шагнал гардуулах ёслолуудын нэг юм.

Г.Доржханд

Холбоотой мэдээ