ОБГ-ын хамт олон таван төрлийн 350 гаруй жимсний мод тарьжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2022-05-27 17:12:16

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Аймгийн Онцгой байдлын газрын хамт олон "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөнд нэгдэж, өөрсдийн санаачилгаар 2950 м2 талбайд жимсний мод тарьжээ.

Чацаргана, нохойн хошуу, үхрийн нүд, бөөрөлзгөнө, монос зэрэг 2,6 сая төгрөгийн өртөг бүхий таван төрлийн 350 гаруй жимсний мод тарьж, алба хаагчид гэр бүлийнхээ гишүүдийн хамтаар тарьсан модныхоо арчилгаа, усалгааг хийж хэвшжээ.

Энэ төрлийн үйл ажиллагаанд бага насны хүүхдийг татан оролцуулах нь мод тарих, тарьсан модоо усалж тордохын ач тусыг мэдээд зогсохгүй хүүхэд багаасаа модоо, байгаль дэлхийгээ хайрлан хамгаалах зөв дадалд суралцаж байдаг гэдгийг онцлов. Мөн ойрын өдрүүдэд халж, хуурайшилт ихтэй байгаа учраас ААНБ-уудыг өөрсдийн тарьсан модондоо цэнэг усалгаа сайн хийхийг аймгийн БОАЖГ-аас зөвлөлөө.

Мөн тус хамт олон энэ жил бүх нйтээр мод тарих өдрийн хүрээнд хуваарьт газраа 200 ширхэг хайлаас мод тарьжээ.

 

Холбоотой мэдээ