Он гарсаар осол гэмтлийн улмаас нас барсан 6 тохиолдол бүртгэгджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2022-06-03 15:52:42

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Сурагчдын амралт эхэлж байгаа учраас бага насны хүүхдүүдийг болзошгүй эрсдэл, осол гэмтлээс сэргийлэх хэрэгтэйг Хөвсгөл аймгийн ЭМГ-аас анхааруулж байна.

Хөвсгөл аймагт  2021 онд осол гэмтлийн улмаас 18 хүртэлх насны хүүхдийн нас баралт 15 бүртгэгдсэн бол он гарсаар 6 тохиолдол бүртгэгдсэн байна. Тодруулбал, зам тээврийн ослын улмаас нэг, орноосоо унаж нэг, амиа хорлосон хоёр, усанд живж нэг, тогонд цохиулж нас барсан нэг тохиолдол тус тус бүртгэгджээ. Мөн он гарсаар 18 хүртэлх насны хүүхдийн 112 өвчлөл бүртгэгдсэний дотор зам тээврийн осол гэмтэл, түлэгдэлт, хүчирхийлэл хамгийн их тохиолдол байна. Иймээс аялал зугаалгаар явахдаа бага насны хүүхдээ хараа хяналтгүй орхихгүй байх, бага насны хүүхдийн дэргэд архидан согтуурахгүй байх, гэртээ харах хүнгүй үлдээхгүй байхыг эцэг эхчүүдэд ЭМГ-ын мэргэжилтэн Т.Хөвсгөл зөвлөлөө.

 

 


Холбоотой мэдээ