Баярын өдөр 13 сая хүн төмөр замаар зорчжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
dogsom@montsame.mn
2015-10-02 16:41:37

Өчигдөр буюу Хятад улсын баярын өдөр 13 сая хүн дотооддоо хүн төмөр замаар зорчсон нь өнгөрсөн жилээс 13 хувиар өссөн үзүүлэлт байв.

Улсын баярын өмнөх өдөр Хятад улсын төмөр замаар зорчигчдын тоо 9 сая 817 мянгад хүрсэн нь мөн л өнгөрсөн жилийн мөн үеэс 4.2 хувиар өсчээ. “Алтан долоо хоног” хэмээн нэрлэгддэг баярын амралтын өдрүүдэд галт тэргээр зорчигчдын тоо лавтайяа 100 саяыг давах бололтой хэмээн Хятадын Төмөр замын ерөнхий компаниас өнөөдөр мэдээллээ.

             Б.Занданхүү. Хөххот. 

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд