ЕХ Израил улстай эрчим хүчний хамтын ажиллагаагаа бэхжүүлэхийг хүсэж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ankhbayar.abr@yahoo.com
2022-06-15 18:33:06

ПАРИС. /AFP/. “ОХУ байгалийн хийг ашиглан Европын холбооны /ЕХ/ гишүүн орнуудыг “шантаажлаж” байгаа тул ЕХ Израил улстай эрчих хүчний хамтын ажиллагаагаа бэхжүүлэхийг хүсэж байна” хэмээн Европын комиссын дарга Урсула фон дер Лейен мягмар гарагт мэдэгдэв.


Тэрбээр хэлэхдээ, ЕХ Израил улстай эрчим хүчний хамтын ажиллагаагаа бэхжүүлэх арга замуудыг судлаж байгаа бөгөөд Газар дундын тэнгисийн зүүн хэсэгт усан доорх кабель, хийн хоолой барьж байна гэжээ.


Израил улс нь Египет рүү байгалийн хийг экспортолж, үүнээс заримыг нь шингэрүүлж Европ руу илгээдэг.


Гэсэн хэдий ч байгалийн хийн экспортыг мэдэгдэхүйц нэмэгдүүлэхийн тулд урт хугацааны дэд бүтэц, ихээхэн хэмжээний хөрөнгө оруулалт шаардлагатай болно.   

Холбоотой мэдээ