Олон улсын жүдочид хамтарсан бэлтгэл хийж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2022-06-30 07:57:15

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын нийслэлд жүдо бөхийн “Улаанбаатар Их дуулга-2022” тэмцээн өнгөрсөн долоо хоногт болж, орон орны шилдэг жүдочид ирж, хүч, ур чадвараа сорин шилдгүүдээ тодруулсан билээ.


Тэмцээн дуусгаад энэ сарын 27-ноос Монголын жүдо бөхийн үндэсний шигшээ багийн зааланд олон улсын жүдочдын хамтарсан бэлтгэл эхэлсэн бөгөөд ирэх сарын 1 хүртэл үргэлжилнэ.


Хамтарсан бэлтгэлд Монгол, Япон, Финланд, Франц, Австри, Голланд, Киргизстан, Канад, Португал улсын баг тамирчид хамрагдаж байгаа юм. Унгар улсад ирэх сарын 8-10-нд болох “Будапешт Их дуулга-2022” тэмцээн болон ДАШТ-ий өмнөх гол бэлтгэл хэмээн мэргэжилтнүүд дүгнэж байна.


Бэлтгэлийн явц болон хүлээн авах орчин нөхцлийн талаар Биеийн тамир, спортын улсын хорооны дарга Д.Жаргалсайхан, Монголын жүдо бөхийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Б.Батгэрэл нар энэ бэлтгэлийн үеэр уулзаж ярилцлаа. Тус бэлтгэл сургуулилтад 100 орчим тамирчин хамрагдаж байгаа бөгөөд олимп, дэлхийн медальт олон шилдэг жүдоч бэлтгэлээ базааж байна.


Холбоотой мэдээ