Үндэсний их баяр наадмын eNaadam.mn цахим хуудас ашиглалтад орлоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunbold@montsame.gov.mn
2022-07-05 20:13:43

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол наадмын үүсэл түүх, үндэсний спортын төрлүүд болох үндэсний бөхийн барилдаан, үндэсний хурдан морь, үндэсний сурын харваа, үндэсний шагайн харвааны тухай мэдээлэл болон наадмын нэгдсэн хөтөлбөр, цаг үеийн мэдээллийг түгээх eNaadam.mn цахим хуудас ашиглалтад орлоо.


Тус цахим хуудсанд Үндэсний их баяр наадмын хөтөлбөрөөс гадна 21 аймгийн наадмын хөтөлбөр болон нийтийн тээвэр, үйлчилгээний газар, зах, худалдааны төвүүдийн баярын өдрүүдэд ажиллах цагийн хуваарь, авто зогсоолын зөвшөөрөл, тасалбар захиалгыг мэдээллийг нэтгэсэн байна. Мөн манай улсыг зорин ирж буй жуулчдад зориулсан цогц мэдээлэл бүхий гарын авлагыг байрлуулсан байна.


Холбоотой мэдээ