Монгол Улсын баг Олон улсын математикийн 63 дугаар олимпиадын үеэр дээд амжилтаа шинэчлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
ariunbold@montsame.gov.mn
2022-07-15 10:41:36

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Норвегийн Осло хотноо энэ сарын 6-16-нд болж буй Олон улсын математикийн 63 дугаар олимпиадад Монгол Улсын баг цахимаар оролцож байна.


Монгол Улсын багийн дээд амжилт 1984 оны 146 оноо байсан бол энэ жил 16-гаар ахиулж, багаараа 162 оноо аван, амжилтаа шинэчлэн тогтоосон байна. Мөн Монголын баг хоёр мөнгө, гурван хүрэл медаль авч, нэг шагналт байранд шалгарснаар багийн дүнгээр 104 орноос 29 дүгээр байранд эрэмбэлэгджээ.

Холбоотой мэдээ