Тоби Амусан 100 метрийн саадтай гүйлтийн төрөлд дэлхийн дээд амжилтыг эвдлээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
Jargal.d@montsame.mn
2022-07-25 13:32:52

ЮЖИН. /TASS/. Хөнгөн атлетикийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хагас шигшээд Нигерийн тамирчин Тоби Амусан саадтай гүйлтийн эмэгтэйчүүдийн 100 метрийн төрөлд 12.12 секундийн амжилтаар дэлхийн дээд амжилтыг шинэчлэн тогтоолоо. 


Хөнгөн атлетикийн ДАШТ АНУ-ын Орегон муж улсын Южин хотод энэ сарын 17-нд эхэлжээ.


Өмнөх дээд амжилтыг Америкийн тамирчин Кендре Харрисон (12.20) эзэмшиж байсан бөгөөд тэрбээр 2016 оны хөнгөн атлетикийн "Бриллиантан лиг”-ийн Лондон хотноо явагдсан тэмцээний үеэр тогтоосон юм. 


Финалд Амусан 12.06 секундийн амжилт үзүүлж, дэлхийн аварга болжээ. Гэвч чиг таарсан салхины хурд дүрэмд заасан хэмжээнээс хэтэрсэн тул дэлхийн шинэ дээд амжилтыг хүлээн зөвшөөрөөгүй байна. Хоёрдугаар байрыг Ямайкийн Бриттани Андерсон (12.23), гуравдугаар байрыг Олимпын аварга, Пуэрто-Рикогийн тамирчин Жасмин Камачо-Куинн (12.23) эзэлжээ.


Холбоотой мэдээ