ЮНЕСКО-ийн үзэсгэлэнд Цагаан салаа голын хадны зургаас дээжлэн оруулжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
batbold.sh@montsame.gov.mn
2022-09-03 09:32:41
@ShoovdorBatbold

Улаанбаатар /МОНЦАМЭ/. UNESCO -ийн Соёлын болон байгалийн өвийг хамгаалах тухай 1972 оны конвенц батлагдсаны 50 жилийн ой энэ жил тохиож буй бөгөөд уг ойн арга хэмжээний хүрээнд ЮНЕСКО-ийн Төв байрны гадна Дэлхийн өвд бүртгэгдсэн газруудын зургаар фото үзэсгэлэн гаргасан байна. 


Энэхүү үзэсгэлэнд Монгол Улсаас ЮНЕСКО-ийн Дэлхийн өвд 2011 онд бүртгэгдсэн Монгол Алтайн буюу Баян-Өлгийн аймгийн Бага Ойгорын гол, түүний дээд хэсгийн цутгал Цагаан салаа голын хөндийг хамарсан 20 орчим км урт үргэлжлэх хадны зургаас дээжлэн оруулжээ.


Дэлхийн өвд бүртгэгдсэн Монгол Алтайн_хадны зургийн дэлгэрэнгүй мэдээллийг дараах холбоосоос үзнэ үү. 

http://www.mongolaltai.mongoluv.mn/page1322 





Холбоотой мэдээ