Хэнтий аймгийн хэмжээнд 3,5 сая орчим толгой мал өвөлжинө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2016-08-15 19:49:20

Хэнтий аймгийн хэмжээнд 18 сум, 5 тосгоны 88 багийн 6,9 мянган малчин өрхөд 3,5 сая орчим толгой мал өвөлжиж, хаваржих урьдчилсан төлөвтэй байгаа аж.

Энэ жилийн хувьд аймгийн ихэнх сумдын нутгаар зуншлагын байдал гандуу байгаа учир мал аж ахуйн өвөлжилтийн бэлтгэлийг сайтар хангах шаардлагатай тул Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 322 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах зорилгоор сум, багийн Засаг дарга, малчид, Хүнс, хөдөө аж ахуйн газар зэрэг албан байгууллагуудад аймгийн Засаг дарга албан даалгавар гарлаа.

Тус албан даалгаврын хэрэгжилт болон Монгол улсын Засгийн газрын 2016 оны 322 дугаар тогтоолын биелэлт, “Мал өвөлжилт, хаваржилтын бэлтгэл хангах, шалгах, дүгнэх заавар”-ын дагуу тайланг 10 дугаар сарын 25-ны дотор Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамны Мал аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газарт ирүүлэх ажээ.

Хэнтий аймаг О.Буянхишиг

 

 

Холбоотой мэдээ