Токио “Formula E” тэмцээнийг зохион байгуулахыг зорьж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
khulan@montsame.gov.mn
2022-10-05 15:27:29

ТОКИО. /NHK/. Цахилгаан хөдөлгүүртэй тээврийн хэрэгслүүдийн “F1” гэгддэг “Formula E” уралдааныг Японы нийслэл Токио хотод 2024 оны хавар зохион байгуулж магадгүй байна.


Токио хотын захирагч Койкэ Юрико “Formula E” уралдааны зохион байгуулагчтай мягмар гарагт түншлэлийн гэрээ байгуулжээ.


Ингэснээр Токиогийн эрх баригчид уралдааныг зохион байгуулах газрыг төлөвлөж эхлэх бөгөөд хэрэв зохион байгуулагдвал энэ нь Японд болох анхны уралдаан болно гэдгээгээ онцлогтой.  


Токиогийн засаг захиргаа хүлэмжийн хийн ялгарлыг бууруулахын тулд цахилгаан тээврийн хэрэгслийг сурталчлахыг хөхиүлэн дэмжиж байгаа юм.


К.Юрико хэлсэн үгэндээ дэлхийд нэр хүндтэй цахилгаан автомашины уралдаанаар дамжуулан Токиод хорт хийн ялгарлыг тэглэх зорилтод түлхэц өгөхийг эрмэлзэж байгаагаа илэрхийлсэн байна.


Formula E” дэлхийн аварга шалгаруулах уралдааныг урьд нь АНУ-ын Нью-Йорк, Их Британийн Лондон тэргүүтэй томоохон хотуудад зохион байгуулж байсан билээ. 

Холбоотой мэдээ