Дорнод аймгийн Политехник коллежоос Хэнтий аймагт сургалт зохион байгуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2016-08-23 18:25:55

Хэнтий аймгийн МСҮТ-ийн сургалтын танхимд “Нийгмийн даатгалд Даатгуулагчийг үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлэх, хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуй” сэдэвт сургалтыг энэ сарын 24-25-ны өдөр зохион байгуулах гэж байна.

Тус сургалтыг Нийгмийн даатгалийн ерөнхий газрын захиалгаар Дорнод аймгийн Политехник коллежийн дэргэдэх Хөдөлмөрийн Аюулгүй Байдал, Эрүүл Ахуйн сургалтын төвөөс зохион байгуулах юм.

Уг сургалтад Хэнтий аймагт үйл ажиллагаа явуулдаг, сонгогдсон байгууллага, аж ахуйн нэгжийн төлөөллүүд оролцох аж.

Хэнтий аймаг О.Буянхишиг

Холбоотой мэдээ