ХӨВСГӨЛ: Хөвсгөлд 40 градус хүйтэн хонолоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2022-11-30 09:35:43

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн нутгаар сүүлийн өдрүүдэд эрс хүйтэрч Рэнчинлхүмбэд 40 градус хүйтэн хонолоо. Дархадын хотгор, томоохон голуудын хөндийгөөр өчигдөр 21-31 градус, өнгөрсөн шөнө 29-40 градус, бусад нутгаар шөнөдөө 24-31 градус хүйтэн байв.

Хоногийн хамгийн дулаан нь Чандмань-Өндөрт 15,9 хамгийн хүйтэн нь Рэнчинлхүмбэд 40 градус хүйтэн  байлаа. Өглөөний 8.00 цагийн байдлаар ихэнх суманд 0-15см цастай байна. Ойрын өдрүүдэд цас орохгүй нийт нутгаар хүйтэн байх төлөвтэй байгаа ажээ.

 

 

 

 

Холбоотой мэдээ