Нийслэлийн эрчим хүчний их засвар 43.6 хувьтай байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunbold@montsame.gov.mn
2016-08-26 10:28:20

Өвлийн улиралд нийслэлийн иргэдийг эрчим хүчээр тасралтгүй хангах зорилгоор “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК засвар, техник, зохион байгуулалтын ажлыг хийж байна.

Өнөөдрийн байдлаар өвөлжилтийн бэлтгэл ажлын их засвар 43.6 хувьтай бол урсгал засвар 91.7 хувьд хүрчээ. Өвөлжилтийн бэлтгэл ажилд 6.7 тэрбум төгрөг зарцуулах аж.

Энэ онд өвөлжилтийн бэлтгэл хангах ажлууд АСЕМ-ын арга хэмжээ, УИХ болон аймаг, нийслэлийн ИТХ-ын ээлжит сонгууль  болсонтой холбоотойгоор өмнөх жилүүдээс хугацаа хойшилсон. Гэхдээ бэлтгэл ажилыг ирэх сард багтаан бүрэн хийж дуусгахаар төлөвлөж байгаа юм.

Ч.Ариунболд

Холбоотой мэдээ