СҮХБААТАР: Долоон сум хүнсний талоны үйлчилгээгүй болжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2022-12-22 14:46:14

Сүхбаатар /МОНЦАМЭ/. 2022 онд Сүхбаатар аймгийн долоон сум хүнсний талон /эрхийн бичиг/-ы үйлчилгээгүй болжээ. Халамжаас - Хөдөлмөрт хөтөлбөрийн үр дүнд Асгат, Наран, Уулбаян, Түвшинширээ, Түмэнцогт, Халзан, Сүхбаатар сумын зорилтот өрхүүд тус үйлчилгээнээс хасагдсан байна.


Сүхбаатар аймагт хүнсний эрхийн бичгийн үйлчилгээнд 2022 оны эхэнд 676 өрхийн 3078 иргэн хамрагдаж байсан бол жилийн эцсийн байдлаар 305 өрхийн 1388 иргэн хамрагдаж, энэ төрлийн үйлчилгээнд хамрагдагсдын тоо 55 хувиар буурсан.

 

Аймгийн ХХҮГ-аас сумдын ЗДТГ-тай хамтран зорилтот өрхийн иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжин ажилласнаар 272 иргэнийг хөдөлмөр эрхлэлт, мэргэжил олгох сургалтад хамруулж, 186 иргэн түр, 171 иргэн байнгын ажлын байранд зуучлуулсан байна. Хөдөлмөр эрхлэлтийн төсөл хөтөлбөрт 61 иргэн нийт 170 орчим сая төгрөгийн төсөл хөтөлбөрт хамрагдаж тодорхой хэмжээнд өрхийн үйлдвэрлэлтэй болж, орлогын эх үүсвэртэй болсон байна.

 

Холбоотой мэдээ