Шинэ оны анхны буюу Хацү башёгийн банцүкэг зарлалаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2022-12-26 11:10:35

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Ирж 2023 оны нэгдүгээр сарын 8-нд Токиод эхлэх мэргэжлийн сумо бөхийн шинэ жилийн анхны буюу 1 дүгээр сарын Хацү башёгийн барилдааны банцүкэг өнөөдөр /2022.12.26/ зарлалаа.


Банцүкэг Ёкозүна цолтой 9 башё барилдаад байгаа Их аварга Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ тэргүүлж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар тэр Хацү башёд барилдах эсэх нь тодорхойгүй байна.


Шодай Озэки цолоо алдаж, Сэкиваке болсноор Такакэйшёо ганцаараа Озэки цолтой барилдана. Банцүкэд ганц ёкозүна, озэки бичигдэж байгаа нь 1898 оны Хаврын тэмцээнээс хойш 125 жилийн дараа тохиож байгаа ховор үйл явдал болж байгаа аж. Харин 2000 оноос хойш  анх удаа 4 Сэкивакэтэй боллоо. 


Харин Хошёорюү С.Бямбасүрэнгийн өмнө банцүкэд 3 бөх бичигдэж байгаа бөгөөд  тэр 2022 оны зургаан тэмцээнд бүгдэд нь 50 хувийн амжилтаа үзүүлсэн юм. Комүсүби цолтон мөн 4 байгаа нь ирэх тэмцээнд үнэхээр Озэки цолны төлөө барилдах нь тодорхой юм.



Ковидын хориг зөрчсөн хэргээр Санданмэ-д унасан Озэки асан Асанояма Жюүрёод дэвшиж, сэкитори боллоо. 


Өнгөрсөн 11 дүгээр сарын тэмцээний банцүкэд 44 дэвжээний 605 бөх бичигдсэн нь өмнөх башёгоос 1 бөх цөөрчээ. Хамгийн олон бөхтэй нь 26 бөхтэй Коконоэ дэвжээ юм байна. Манай Миторюү Б.Төрболдын "Нишикидо" дэвжээ ганц сүмочтой хэвээр бол Аминишикигийн шинээр байгуулсан Ажигава дэвжээ мөн нэг бөхтэй.

 

Хацү башё банцүкэ

 

Ёкозүна Тэрүнофүжи

 

Озэки Такакэйшёо

 

Вакатакакагэ Сэкивакэ Хоошёорюү

 

Такаясү Сэкивакэ Шёодай

 

Кирибаяма Комүсүби Котоновака

 

Мэйсэй Комүсүби Вакамотохарү

 

Тобизарү Маэгашира-1 Дайэйшёо

 

Митакэүми М-2 Тамаваши

 

Аби М-3 Мидорифүжи

 

Нишикифүжи М-4 Саданоүми

 

Рюүдэн М-5 Нишикиги

 

Хокүтофүжи М-6 Миёогирюү

 

Ичиножёо М-7 Үра

 

Ооношёо М-8 Оохо

 

Таканошёо М-9 Эндо

 

Аойяма М-10 Хирадоүми

 

Чиёошёома М-11 Точиношин

 

Кагаяки М-12 Окиноүми

 

Котошёохо М-13 Котоэко

 

Ичиямамото М-14 Азүмарюү

 

Цүрүгишёо М-15 Миторюү

 

Такарафүжи М-16 Чиёомарү

 

МОНГОЛ БӨХЧҮҮД

 

Жюүрёо

 

З-2 Хокүсэйхо Э.Даваанинж

 

Б-3 Оошёоүма П.Дэлгэрбаяр

 

Б-6 Дайшёохо Ч.Шижирбаяр

 

Макүшита

 

З-1 Тамашёохо Э.Энхманлай

 

З-6 Дэванорюү Т.Тэмүүлэн

 

З-26 Хокүтомарү Н.Чинзориг

 

Б-36 Араүма Б.Төртогтох

 

З-39 Хокүтэнкай Г.Сүхбат

 

Б-44 Саданохикари Д.Наранцогт

 

Санданмэ

 

Б-15 Токисоүма Б.Анхбаяр

 

Б-35 Котокэнрюү Г.Билгүүн

 

Жонокүчи

 

З-11 Казэноүми Ц.Билгүүн

Холбоотой мэдээ