“Тамхигүй орчин-Эрүүл мэндийг дэмжих нь” аянд эрчим хүчнийхэн нэгдлээ

Орон нутагт | Дархан-Уул
erdenechimeg@montsame.mn
2015-10-05 12:57:27

Дархан-Уул аймгийн Эрүүл Мэндийн газраас эрхлэн тус аймаг дахь Дархан-Сэлэнгийн Цахилгаан Түгээх сүлжээ ХК-тай хамтарч “Тамхигүй орчин-Эрүүл мэндийг дэмжих нь” аяныг өнгөрсөн есдүгээр сарын 15-наас энэ  сарын 15-ныг хооронд зохион байгуулан ажиллаж байна.

Аяны хугацаанд аймгийн ЭМГ-ын Нийгмийн Эрүүл мэндийн төв, тус компанийн 40 ажилтаныг “Эрүүл мэндийн довтолгоо”, “Заавал хэвшүүлэх 21 дадал”, “Тамхигүй орчин-Эрүүл мэндийг дэмжих нь” сэдэвт сургагч багш бэлтгэх сургалтыг үргэлжлүүлэн явуулж байна. Аймгийн ЭМГ-ын НЭМТ-ийн дарга С.Энхжаргал:-“Сургалтыг сэтгэцийн их эмч Ц.Оюунчимэг, сургалтын арга зүйч Ж.Наранцэцэг, “Адра” олон улсын сургагч н.Солонго, сэтгэцийн кабинетын сувилагч арга зүйч З.Гэрэлмаа нар багаар зохион байгуулан ажиллаж байгаа. Сургалтын өмнөх, дараах сонжуурыг З.Гэрэлмаа авч, оролцогчдын бүртгэл хийж сургалтын зураг авч, цай өгөх зэргээр бэлтгэл ажлуудыг хийсэн. Сургалт “Тамхи ба эрүүл мэнд”, “Дам тамхидалт”, “Тамхи татдаг хүний гэр бүлийн эдийн засаг”, “Тамхинаас гарах арга замууд”, “Тамхины хяналтын тухай хууль” зэрэг сэдвээр оролцооны аргаар, жишээ, кейс, баримтуудыг ашиглан сургалтыг зохион байгуулаа. Сургалтад эрүүл уушиг, өвчтэй уушиг үзүүлэнт байдлаар үзүүлж явуулсан нь оролцогчдыг идэвхжүүлсэн тамхинаас татгалзах, гарах сэдлийг бий болгосон. Үзүүлэнг оролцогчид их сонирхож хэдэн жил тамхи татсан хүний уушиг вэ?, хүний уушиг юм уу?, хаана яаж хадгалах вэ?, ийм үзүүлэнтэй сургалтыг олон явуулах уу?, сургуулийн сурагчид, оюутнуудад үзүүлэх хэрэгтэй гэх зэрэг олон санал санааг хэлж байсан. Бид сургалтын оролцогчдыг гурван бүлэг болгон хувааж сэдэвт хичээлийн хүрээнд багаар ажиллах даалгавар өгч ажиллуулан харилцан дадлага ажлаа хийсэн нь үр үнтэй болж байна” гэв.

Сургалтын өмнөх сонжуураар оролцогчид 52 хувьтай байсан бол сургалтын дараах мэдлэг 91.5 хувьтай болж сургалтын дундаж  39.5 хувь дээшилсэн байна. Сургалтад оролцогчдод сургагч багш гэрчилгээ гардууллаа.

                                                                                                                                                        Б.Норовсамбуу

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд