7000 гаруй хүүхдийг цэцэрлэгт хамруулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2016-08-31 01:37:36

Хөвсгөл аймагт төрийн 36, хувийн хэвшлийн 5 цэцэрлэг үйл ажиллагаа явуулж 7000 гаруй хүүхдийг  сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээнд хамруулна.

Аймгийн хэмжээнд 12000 гаруй цэцэрлэгийн насны хүүхдүүд байдаг бол 7000 гаруй нь өдөр бүр цэцэрлэгт, 3000 орчим нь хувилбарт сургалтанд хамрагдан нийт 10000 орчим хүүхдэд сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээг хүргэхийг зорьж байгаа гэнэ. Харин үлдсэн 2000 гаруй хүүхэд нь 0-2 насныхан зонхилж байдаг байна. Гэхдээ аймгийн хэмжээнд цэцэрлэгийн насны бүх хүүхдийг цэцэрлэгт хамруулах  цэцэрлэгийн хүрэлцээ боломж байхгүй учраас цаашид хувийн хэвшлийг дэмжин ажиллаж сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээнд олон хүүхэд хамруулахыг зорьж байгаа ажээ. 

Б.Гантуяа 

Холбоотой мэдээ