Малчид 23 мянган тонн хадлан бэлтгэжээ

ОРОН НУТАГТ | ӨВӨРХАНГАЙ
erdenechimeg@montsame.mn
2015-10-05 14:43:15

Өвөрхангай аймгийн хэмжээнд 2015-2016 оны өвөл 15370 өрхийн 9429 хот айлд 4.5 сая мал өвөлжинө. Үүнээс 171 малчин өрх Төв, Булган зэрэг аймгийн нутагт 110 орчим мянган малтай оторлон өвөлжих юм.

Малчдын өвөлжилтийн бэлтгэл хангалт 80 орчим хувьтай байгаа ба 23177 тн байгалийн хадлан, 4439 тн гар тэжээл, 2729 тн хужир шүүг тус тус бэлтгэжээ.

Харин аймаг, сумын хэмжээнд 1900 тн хадлан бэлтгэхээс   284 тонн, аймгийн нөөцөд  320 тн өвс хадлан бэлтгэхээс 100 тонныг бэлтгэж, 1000 гаруй тонн ногоон тэжээл, 41 тонн үйлдвэрийн тэжээл нөөцлөөд байна. 

Б.Батчимэг

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд