БШУЯ: ЕБС-иуд ирэх долоо хоногт бүтэн амарна
МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол түмний уламжлалт баяр цагаан сарыг тохиолдуулан хичээл сургалтын үйл ажиллагаанд дараах зохицуулалтыг хийхээр шийдвэрлэлээ.
Сургуулийн
өмнөх боловсролын байгууллага, ерөнхий боловсролын сургуулийн сурагчид ирэх 7
хоног буюу 2 дугаар сарын 20-24-нд амарна. Энэ сарын 20-ны өдрийн хичээлийг энэ бямба гарагт буюу 18-ны өдөр
нөхөж орно. Харин 2 дугаар сарын 24-ний баасан гаргийн хичээлийг дараагийн 7
хоногийнх нь бямба гараг буюу 3 дугаар сарын 4-ний өдөрт шилжүүлж байна.
Мэргэжлийн
боловсрол, сургалтын байгууллага болон их дээд сургуулиуд энэ сарын 20,24-ний
хоёр өдрийн хичээлийг цахимаар зохион байгуулна. Дадлагын буюу лабораторийн
хичээлийг 3 дугаар сард тухайн сургуулиуд зохион байгуулалт хийж нөхөхөөр
шийдвэрлэлээ.