ГОВЬ-АЛТАЙ: Уран бичвэрийн уралдааны шилдгүүд шалгарлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2023-03-24 14:30:10

Есөнбулаг /МОНЦАМЭ/. Жил бүрийн гуравдугаар сарын 22-нд тохиодог дэлхийн усны өдрийг тохиолдуулан Говь-Алтай аймгийн Насан туршийн  боловсролын төв, Ундарга-Алтай ААТҮГ хамтран Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдын дунд "Ус чандмань эрдэнэ" уран бичвэрийн уралдааныг зохион байгуулж дүнгээ гаргалаа.


Үндэсний бичиг, өв соёлоо түгээн дэлгэрүүлэх, уран бичээч хүүхэд залуусыг тодруулах, нийтэд алдаршуулах, тэдний бичлэгийн техник, туршлага, авьяас ур чадварыг сурталчлах, монгол хэл, өв соёлоор дамжуулан усны ач холбогдол үнэ цэнийг таниулах зорилгоор уралдааныг зохион байгуулсан байна.

Уралдаан нийт 17 бүтээл ирснээс:

-Нэгдүгээр байрт: Д.Ням-Өлзий /I сургуулийн 11-р ангийн сурагч/

-Хоёрдугаар байрт: З.Хулан /I сургуулийн 10-р ангийн сурагч/ 

-Гуравдугаар байрт: З.Будмаа /I сургуулийн 10-р ангийн сурагч/ 

-Тусгай байрт: Д.Энхжин /III сургуулийн 12-р ангийн сурагч/ тус, тус байранд шалгарлаа.

Холбоотой мэдээ