ДОРНОД: Түймрийн үед газрын тос тээвэрлэж байсан машинууд мөргөлджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2023-04-11 11:14:03

Чойбалсан /МОНЦАМЭ/. Өчигдөр Дорнод аймгийн Халхгол суманд гарсан түймрийн үеэр Газрын тос тээвэрлэж явсан дөрвөн машин мөргөлдөж, нэг хүн газар дээрээ амиа алдаж, нэг хүний биеийн байдал хүнд БОЭТ-д хүргэгдэн эмчлүүлж байна.

Түймрийн утаа бүрхсэн, үзэгдэх орчин хязгаарлагдмал үед тээвэр хийж байснаас ийн мөргөлджээ. Тодруулбал, Газрын тосны 19 дүгээр талбайн жолооч нар ачаагаа ачиж хөдлөөд холдоогүй байхдаа осолдсон гэж эх сурвалж мэдээлэв. 

Холбоотой мэдээ