Нөөцийн махыг амралтын өдрүүдэд 34 байршилд худалдаж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2023-04-22 21:29:52

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нөөцийн махны хүртээмжийг нэмэх зорилгоор энэ сарын 22-23-нд буюу амралтын өдрүүдэд нийслэлийн 9 дүүргийн 34 байршил (БГД- 8, БЗД- 6, ЧД-4, СБД-4, СХД-5, ХУД-6, БНД-1)-д өргөтгөсөн худалдааг зохион байгуулж байна.


Тухайн өргөтгөсөн худалдаагаар хонины махыг гулуузаар 8300 төгрөгөөр худалдаж байгаа юм. 


Нөөцийн мах бэлтгэн нийлүүлэгч аж ахуйн нэгжид 130 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг 1 жилийн хугацаатай, 3 хувийн хүүтэй олгож, зээлийн хүүгийн 10.5 хувьтай тэнцүү хэмжээний хөнгөлөлтийг улсын төсвөөс санхүүжүүлэхээр болсон билээ. Энэ дагуу ХХААХҮЯ, Монголбанк хамтран нөөцийн мах бэлтгэлийн эх үүсвэрийг банкны саналд үндэслэн 53.3 тэрбум төгрөгийг мах бэлтгэн нийлүүлэгч 12 аж ахуйн нэгжид олгожээ. Энэ санхүүжилтээр 7858.6 тн мах бэлтгэж, нөөцөлснийг 3 дугаар сарын 15-ны өдрөөс үхрийн ястай махыг 10700 төг/кг, хонины ястай махыг 8600 төг/кг, ямааны ястай махыг 6400 төг/кг үнээр хүнсний 481 дэлгүүрээр борлуулж байна. 


Нийт бэлтгэсэн нөөцийн махнаас өнгөрсөн долоо хоногт 510 тонныг борлуулжээ. 


Холбоотой мэдээ