Ирээдүйн сэтгүүлчид МОНЦАМЭ агентлагт зочлов

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
batbold.sh@montsame.gov.mn
2023-05-02 16:13:33
@ShoovdorBatbold

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн Сэтгүүл медиа, технологийн тэнхимийн Д.Оюунбат багштай нэгдүгээр курсын оюутнууд өнөөдөр Монголын үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагт зочиллоо.


Ирээдүйн сэтгүүлчээр бэлтгэгдэж буй тэд агентлагийн түүхэн замналын танхим, "МОНТА" телестуди, "Хүмүүн бичиг", "The Mongol Messenger", "Новости Монголии", "Монгору Цүүшин", "Мэнгү Шяошибао" сонин болон Дотоод мэдээний редакцын ажилтай танилцаж, түүх, өнөөдрийн үйл ажиллагаа, гүйцэтгэж буй үүргийн талаарх мэдээллийг авлаа. 


МОНЦАМЭ агентлаг нь монгол, англи, орос, хятад япон хэлээр өдөр тутмын www.montsame.mn цахим хуудас ажиллуулахын зэрэгцээ 7 хоног тутмын дээр дурдсан сонинууд, улирал тутмын "Mongolia Today" сэтгүүлийг эрхлэн гаргадаг юм.







Холбоотой мэдээ