АРХАНГАЙ: 13 хүүхдэд зүрхний ямар нэг эмгэг илрэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2023-05-05 14:01:18

Эрдэнэбулган /МОНЦАМЭ/. “Heart Saving Project-Зүрх хамгаалах төсөл" сайн дурын байгууллагын оношилгооны багийн эмч нар Архангай аймгийн Нэгдсэн эмнэлэгт 5 дугаар сарын 4,5-ны өдрүүдэд зүрхний эмгэг илрүүлэх үзлэгт хүүхдүүдийг үнэ төлбөргүй хамрууллаа. 


Оношилгооны багт Япон Улсын дөрөв, ЭХЭМҮТ-ийн нэг эмч багтсан ба нийт 103 хүүхдийг зүрхний үзлэгт хамруулсан байна. Үзлэгийн дараах хурлаар 13 хүүхэд зүрхний ямар нэг эмгэгтэй байсан ба эмчилгээ, хяналт шаардлагатай гэж үзсэн байна.

Тэд ЭХЭМҮТ-д бусад эмч нартай дахин хуралдаж, дээрх 13 хүүхдийг дуудуулан, нэн шаардлагатай нээлттэй хагалгаа хийх хүүхдүүдийг хяналтад авах ба бусад хүүхдийг орон нутагт нь хяналтад өгөх аж.

“Heart Saving Project-Зүрх хамгаалах төсөл" сайн дурын байгууллагын оношилгооны баг орон нутагт ийнхүү ажиллаж байгаагийн зорилго нь ЭХЭМҮТ-д очиж чадахгүй байгаа зүрхний эмгэгтэй хүүхдүүдийг орон нтуагт нь илрүүлэх зорилготой аж.

Сайн дурын дээрх байгууллага нь 2001 оноос тасралтгүй үйл ажиллагаа явуулж ирсэн ба энэ жил 23 дахь жилдээ ажиллаж байна. Энэ хугацаанд нийт 900 гаруй хүүхдийг мэс заслын аргаар эмчилж, эрүүлжүүлжээ.

Холбоотой мэдээ