БАЯНХОНГОР: Хамтын ажиллагааны хүрээнд ажилчдыг илгээлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2023-05-16 10:30:44

Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймаг 2022 оноос БНСУ-ын Кенкидо мужийн Ичон хоттой найрамдалт хамтын ажиллагааг эхлүүлээд байна. Энэ хүрээнд хөдөө аж ахуй, аялал жуулчлал, эдийн засаг, соёл урлаг, боловсон хүчний асуудлаар хамтран ажиллах санамж бичиг байгуулан ажиллаж байна.


БНСУ-ын Кенкидо мужийн Ичон нь хөдөө аж ахуй газар тариалан зонхилсон хот бөгөөд санамж бичгийн хүрээнд ажилтан гаргах ажлыг эхлүүлж, одоогийн байдлаар Баянхонгор аймгаас 13 иргэнийг тус хотод ажиллуулж буй. Тэгвэл энэ сарын 10-ны өдөр хоёрдугаар ээлжийн ажилтнуудыг ажилд нь зуучлан явуулжээ.


Ийнхүү улирлын чанартай ажилд ажилтан гаргах, мөн бусад чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлэх ажлыг төлөвлөөд байна.

Холбоотой мэдээ