"Монгол уран бичлэг" лекцийг зохион байгуулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
batbold.sh@montsame.gov.mn
2023-05-27 17:03:32
@ShoovdorBatbold

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Үндэсний бичиг соёл, номын өдрүүдийг тохиолдуулан Олон Улсын Монгол уран бичлэгийн холбоо, “Бичиг соёл” төв, Монгол Улсын Үндэсний номын сан хамтран "Монгол уран бичлэг" лекцийг өнөөдөр зохион байгууллаа. 


Энэ хүрээнд Олон Улсын Монгол уран бичлэгийн холбооны Удирдах зөвлөлийн дарга Р.Отгонбаатар “Монгол уран бичлэгийн уламжлал, шинэчлэл”, БНХАУ-ын ӨМӨЗО-ы Монгол уран бичлэгийн нийгэмлэгийн тэргүүн Б.Оргил “Өвөр Монголын өөртөө засах орны Монгол уран бичлэгийн нийгэмлэгийн ойрын жилийн хөгжлийн байдал” сэдвээр илтгэл тавив.


Өнөөдөр эхэлж буй Олон Улсын Монгол уран бичлэгийн холбооны хуралд оролцохоор Монгол Улс, БНХАУ-ын Өвөр Монголын Өөртөө засах орон, ОХУ-ын Халимаг, Буриад Улсаас төлөөлөл хүрэлцэн иржээ.




Холбоотой мэдээ