ХӨВСГӨЛ: “Зүүд урлаач Хугашхан” жүжиг нээлтээ хийлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2023-05-31 09:37:16

Мөрөн /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймагт Хүүхдийн баярыг тохиолдуулан "Зүүд урлаач Хугашхан" хүүхдийн жүжиг нээлтээ хийлээ.


Хөвсгөл аймгийн Соёл урлагийн газрын санаачилгаар Хөгжимт драмын театрын уран бүтээлчидтэй хамтран хоймор нутгийн уул, ус, хөвч тайга, 6 дахь хошуу мал болсон цаан сүрэг, цаатан иргэдийн аж амьдралыг танин мэдэх, адал явдлаар дүүрэн зүүдний ертөнцийн тухай өгүүлэх жүжгийн зохиолыг Ц.Гончиг бичсэн байна.




Мөн хүүхэд бүр гар утасны хэрэглээнээс татгалзаж хүсэл мөрөөдлөө бодон зүүдээ манаж хонохыг тус жүжигт уриалж байлаа.Хугашхан жүжиг эх үрсийн баярын өдрүүд хүртэл хүүхдүүдэд тоглох ажээ.




 

 

Холбоотой мэдээ