ДОРНОД: Г.Баяржаргал хог хаягдал худалдаж аваад таван жил болж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2023-06-05 18:06:30

Чойбалсан /МОНЦАМЭ/. Хэрлэн сумын иргэн Г.Баяржаргал аж ахуйн нэгж, айл өрхүүдээс гарч байгаа дахивар хаягдал, түүхий эдийг худалдан авч, Улаанбаатар хот руу тээвэрлэж, дотоодын үйлдвэрүүдэд бэлтгэж нийлүүлээд таван жил болж байна. Тухайлбал, PET, HDPE хуванцар сав 150, аккумулятор 700, хайлш 4000-4200, зэс 16000, гууль 5500, лааз 1500 төгрөгөөр нэг кг-ыг нь үнэлж худалдан авдаг.  

Эднийх "Шүр" захын зүүн талд үйл ажиллагаагаа явуулдаг. Дээр дурдсан хог хаягдлаас гадна цаас, шил, гялгар уут, эвдэрсэн машины кроп гээд боловсруулж болох бүх төрлийн хог хаягдлыг худалдан авч байна. Цаасан хаягдал хаягаар очиж авч байгаа ч үнэгүй болохоор төдийлөн сайн цуглардаггүй гэж учирлаж байлаа. Учир нь хаягдал цаасыг очиж аваад багцалж бэлтгэн нийслэл рүү ачихад тээврийн хөлс, ажилчдын цалин, түлш гээд гарсан зардал нь хаягдал цаас тушаасан үнээс илүү гардаг учир одоогоор цаасыг үнэгүй авч байна. Супермаркетууд голчлон цаасан хайрцгийн хаягдлаа өгдөг, ААНБ-ууд хог хаягдлаа тушааж үйл ажиллагааг нь дэмждэгт талархлаа илэрхийлж байлаа. 

Өөрсдийн нөөц бололцоогоор хотын захад хог хаягдал цуглуулах цэг байгуулахаар төлөвлөж байна. 

Ундааны савнуудыг PET хувцанцар, тос масло, гоо сайхан, тараг, аяга угаагч, близна зэрэг зөөлөн хуванцруудыг HDPE гэж нэрлэдэг аж.    

Сонирхуулахад, өнөөдөр "Дэлхийн байгаль орчны өдөр" тохиож байна. Энэ жилийг дэлхий нийтээрээ "Хуванцар хог хаягдлын бохирдлын шийдэл" уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байна. 


Холбоотой мэдээ