Ноосны урамшуулалд 5614 өрх хамрагдана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2016-09-12 11:32:40

Энэ жил Увс аймгийн 19 сумын 5614 өрх ноосны урамшуулалд хамрагдахаар болж 1250 тн ноосны бичиг баримтыг бүрдүүлэн ХХААХҮ-ийн яаманд хүргүүлжээ.

Үүнээс 1209 тн нь хонины, үлдсэн 47 тн нь тэмээний ноос байна. Ноосны урамшуулалд хамрагдах малчид нь заавал хоршооны гишүүн байх ёстой гэсэн шалгуурыг энэ жил тавихгүй байгаа тул илүү олон малчин өрх ноосны урамшуулалд хамрагдах боломжтой болжээ.

Өнгөрсөн жилийн ноосны урамшуулалын мөнгийг энэ онд өгч дуусгасан бөгөөд ганц нэг малчид бичиг баримтын бүрдэл дутуу гэдэг шалтгаанаар авч чадаагүй байна.

Малчид хонь, тэмээний ноосоо үндэсний үйлдвэрт тушаагаагүй тохиолдолд ноосны урамшуулалд хамрагдах боломжгүй аж.

Увс аймаг Б.Батхүү

Холбоотой мэдээ