Хаш, гүзээлзгэнийг говьд тарьжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2016-09-14 17:31:22

Өмнөговь аймгийн ИТХ-ын дарга Х.Сугир, Засаг дарга Н.Наранбаатар нар ургац хураалтын байдалтай танилцлаа. Энэ үеэрээ олон төрлийн эрдэс амин дэмээр баялаг экологийн цэвэр бүтээгдэхүүнийг говийн хөрсөнд тариалж болдог гэдгийг бусдад харуулж чадсан нь Д.Бараадууз, З.Лхагвасүрэн нарын ургацын талбайгаас харж болохоор байна гэж тэд онцолсон юм.

Тэд говийн ажилсаг, хөдөлмөрч иргэдийн төлөөллийн хувьд сум бүр, баг бүр, цаашлаад иргэн бүр ногоон байгууламжийг бий болгох боломжтойг хэлж байлаа. Түүнээс гадна тэр бүр говьд тариалдаггүй хаш, гүзээлзгэнэ, артишок зэргийг арчилж ургуулж иргэдийн хэрэгцээнд нийлүүлж байгаа аж.

"Тус аймгийн Булган, Ханхонгор сумын заагт байх Бага булаг гэдэг газар Д.Бараадууз нь  өнөөдрөөс 20 -иод жилийн өмнө  хармагийн довцогтой элсэн хоолой дагаад 40 см орчим өндөртэй, чигчий хуруунаас ч нарийхан хайлаасны суулгац суулгаад мөлхөж явахыг нь би харж байлаа. Харин одоо хайлаас, сухай, жигд тэр бүү хэл алимны модтой бүхэл бүтэн ой бий болгож, нөмөрт нь бүх төрлийн хүнсний ногоо тариалж байна. Мөн жил бүр олон зуун мянган суулгац хүмүүс тарааж суудаг, Монгол улсын Байгаль орчны гавъяат ажилтан болсон хүн дээ" гэж "Гайхашигт говь" аялал жуулчлалын холбооны тэргүүн Х.Түмэндэлгэр ярилаа. Тэрээр Монголд ховор 4-5 төрлийн улаан лоолийг тариалж худалдаалдаг юм.

Өмнөговь аймаг Д.Мишигсүрэн

Холбоотой мэдээ