СҮХБААТАР: Цахим аймаг бодлогын баримт бичгийг танилцуулж, нэгдсэн арга зүйгээр хангав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2023-08-16 16:06:55

Баруун-Урт /МОНЦАМЭ/. "Цахим аймаг" бодлогын баримт бичгийн хүрээнд ЦХХХЯ орон нутгийн цахим шилжилтийг эрчимжүүлэх зорилгоор үндэсний хэмжээнд нэгдсэн бодлого арга зүйгээр хангах төлөвлөгөө боловсруулан зөвлөмж өгөх, сургалт, үнэлгээ хийх үйл ажиллагаа өнөөдөр Сүхбаатар аймагт өрнөлөө.


“И-Монгол” академийн захирал Б.Мягмарнарангаар ахлуулсан баг Сүхбаатар аймгийн төрийн албан хаагчидтай уулзалт зохион байгуулж, Цахим хөгжил харилцаа холбооны яамнаас хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагаа, цахим багц хууль, “Цахим аймаг” бодлогын зөвлөмжийг танилцууллаа.Уулзалт,  сургалтад төрийн 27 байгууллагын 150 орчим албан хаагч танхим болон цахим хэлбэрээр хамрагдав.

Мөн ажлын хэсгийнхэн аймгийн Засаг дарга М.Идэрбат, засаг даргын орлогч Г.Мөнхзаяа нартай уулзаж, цахим аймаг болох бэлтгэл Сүхбаатар аймагт хэрхэн хангагдаж буй, энэ хүрээнд хийгдсэн ажлуудын тухай мэдээлэл солилцож цаашдын хамтын ажиллагааны талаар ярилцав.


Нийгэм цаг үеийн хурдтай хөгжилтэй хөл нийлүүлэн алхаж, цахим аймаг цаашлаад цахим үндэстэн болох үйл хэрэгт Сүхбаатар аймаг манлайлан оролцож, хамтран ажиллахад бэлэн гэдгээ аймгийн удирдлагууд хэллээ. Энэ хүрээнд улс болон орон нутгийн хөрөнгө оруулалтаар эрүүл мэнд, боловсрол болон төрийн байгууллагуудад тодорхой хөрөнгө оруулалтууд хийгдэж шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангагдсан. Тодруулбал, сургууль цэцэрлэг, Насан туршийн боловсрол төвийг цахим самбараар хангасан, АНЭ шаардлагатай тоног тхөөрөмжөөр хангагдсан, хичээлийн шинэ жилийн эхэнд орон нутгийн бүх багш нарыг компьютержуулахад бэлэн болсон, ТҮЦ, ГХБХБГ-т цахим киоск машин тогтмол ажиллагаанд орсон, Төрийн  цахим үйлчилгээний Хурдан цэг дөрвөн газарт ажиллаж эхэлсэн зэргийг онцлов.

Холбоотой мэдээ