Сонгуультай холбоотойгоор тогтоосон онцгой байдлыг Ж.Байден сунгав
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ВАШИНГТОН. /RT/. АНУ-ын сонгуульд хөндлөнгөөс оролцох аюултай холбоотойгоор таван жилийн өмнө тогтоосон онцгой байдлын дэглэмийг Ерөнхийлөгч Жо Байдан дахин нэг жилээр сунгажээ.
"АНУ-ын сонгуульд гадаадын хөндлөнгийн оролцоо, олон нийтийн итгэлийг алдагдуулах аюул учирсантай холбогдуулан 13848 тоот зарлигаар үндэсний хэмжээнд зарласан онц байдлыг нэг жилээр сунгаж байна" гэж тэрбээр мэдэгдлээ.
Уг зарлигийг АНУ-ын сонгуульд хөндлөнгөөс оролцоход чиглэсэн "үндэсний аюулгүй байдал, гадаад бодлогод ер бусын, онцгой аюул занал" - тай тэмцэх зорилгоор 2018 оны есдүгээр сарын 12-нд гаргажээ.
Ж.Байден мөн хэдийгээр "гадаадын хүчнүүд Америкийн чөлөөт, нээлттэй улс төрийн тогтолцоог ашиглахыг түүхэндээ эрэлхийлсээр ирсэн" боловч одоогоор тэдний хөндлөнгийн оролцоог нотлох нотолгоо байхгүй байна гэдгийг онцлон тэмдэглэжээ.