Азийн наадмын галт бамбарыг буухиалж эхэллээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
odondarjaa@montsame.gov.mn
2023-09-08 14:58:10

ХАНЖОУ. /Xinhua/.  Азийн наадмын галт бамбарыг асаах ёслол Ханжоу хотод болж, наадмыг зохион байгуулж буй Жөжян мужаар буухиалж эхэллээ.


Ханжоу хотын баруун нуурын эрэг дээр өглөөний 9:00 цагт  галт бамбар асаах ёслол эхэлсэн бөгөөд үүнээс хэдэн цагийн өмнө төрийн далбаагаа барьсан иргэд баяр хөөртэйгээр цугларсан байлаа.


Галт бамбарын буухиаг усан сэлэлтийн дэлхийн аварга Лью Сюэжуан эхлүүлэв.

Галт бамбарыг 2000 гаруй хүн өртөөлөн Жөжян мужийн 11 хотоор буухиалж, есдүгээр сарын 20-нд Ханжоу хотод буцааж авчирна.


Ханжоу хот өнгөрсөн оны есдүгээр сард наадмыг зохион байгуулах байсан боловч цар тахлын улмаас хойшлогдсон юм.


Энэ удаагийн Азийн наадамд 45 улс орны 12500 тамирчин оролцох бөгөөд тус тивийн хамгийн том спортын наадам болох гэж байна.



Холбоотой мэдээ