БАЯНХОНГОР: Сургуулийн бүлэг дүүргэлт 28, цэцэрлэгийн бүлэг дүүргэлт 32 хүүхэдтэй байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2023-09-08 15:27:29

Баянхонгор /МОНЦАМЭ/. Энэ хичээлийн жилд Ерөнхий боловсролын 32 сургуульд 19410 суралцагч, сургуулийн өмнөх боловсролын 43 байгууллагад 6824 хүүхэд сурч хүмүүжнэ.


Сургуулийн бүлэг дүүргэлт 28, цэцэрлэгийн бүлэг дүүргэлт 32 байгаа бол цэцэрлэгийн хамран сургалт 87, сургуулийн хамран сургалт 98 хувьд хүрчээ.


ЕБС-д 973 багш ажиллаж байгаа нь багшийн хангалт 99 хувь, СӨБС 210 багштай үйл ажиллагаа явуулж байгаа нь багшийн хангалт 98 хувьтай байгаа аж.


Энэ онд, Бууцагаан сумын 90 ортой цэцэрлэг, Баянговь, Баян-Овоо сумын ЕБС-ын дотуур байрны их засварыг хийж хүүхдүүдээ хүлээн авсан бол Гурванбулаг сумын ЕБС, Баянхонгор сумын 2 дугаар цэцэрлэгийн шинэ барилга удахгүй ашиглалтад орох аж. 

Холбоотой мэдээ