ХӨВСГӨЛ: Дүрслэх урлагийн багш нар сургуулийн ханан дээр зураг зурж тохижуулжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2023-09-19 11:38:03

Мөрөн /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Дүрслэх урлагийн багш нарын чадавхжуулах хээрийн дадлага сургалт Цагаан-Үүр суманд боллоо. 


Дадлага сургалтад 19 байгууллагын 22 багш сурган хүмүүжүүлэгчид оролцож өөрсдийн мэдлэг ур чадварыг дээшлүүлэхийн зэрэгцээ Цагаан-Үүр сумын бага сургуулийн ханын чимэглэлийг зурж тохижуулж өгсөн байна.



Энэ нь сургуулийн тохижилтод эерэгээр нөлөөлж, хүүхдийн сурч хөгжих таатай орчин бүрдсэн байна.

Мөн дүрслэх урлагийн багш, нар байгалийн сайхныг зохиомжилж дүрслэн зурах, арга зүйн дэмжлэг үзүүлэн чадваржуулах замаар хамтран ажиллаж мэдлэг, чадвараа дээшлүүлж, бүтээлч арга барилд суралцсан үр дүнтэй сургалт болсныг багш нар онцолж байлаа.

















 


 

 

 

 

Холбоотой мэдээ