Аваргуудын Лиг: Хаалгач гоол оруулжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
odondarjaa@montsame.gov.mn
2023-09-20 17:12:50

РОМ. /TASS/. Хөл бөмбөгийн Аваргуудын лигийн хэсгийн шатны эхний тойргийн тоглолтод Италийн “Лацио” багийн хаалгач Иван Проведел Испанийн “Атлетико”-гийн хаалганд гоол оруулсан нь онцгой тохиолдол боллоо.


Энэ тоглолт Ром хотын Олимпийн цэнгэлдэх хүрээлэнд мягмар гарагт болж, 1:1 харьцаагаар өндөрлөсөн байна. Тоглолтын  19 дэх минутад Атлетико Мадрид” багийн Пабло Барриос эхний гоолыг оруулжээ.  Нэмэлт цагийн (90+5’) тав дахь минутад М.Проведел тооны харьцааг тэнцүүлсэн алдарт гоолоо оруулсан байна.


Ингэснээр тэрбээр Аваргуудын лигийн тэмцээний үеэр тоглолтын явцад гоол оруулсан хоёр дахь хаалгач боллоо. 2009 онд Бельгийн Стандарт багийн хаалгач Синан Болат Холландын АЗ багтай хийсэн тоглолтод гоол оруулж байсан юм.


Өдгөө 29 настай И.Проведел Италид төрсөн бөгөөд ээж нь орос гаралтай. Тэрбээр 2022 онд Италийн шигшээ багт уригдсан боловч нэг ч тоглолтод оролцоогүй байгаа ажээ. И.Проведел 15 нас хүртлээ довтлогчоор тоглож байсан аж.


Холбоотой мэдээ