Хятадын удирдагч Ши Жиньпин Азийн наадмын нээлтийн ёслолд оролцоно

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2023-09-21 14:46:42

БЭЭЖИН. /Xinhua/. Есдүгээр сарын 22, 23-ны өдрүүдэд БНХАУ-ын дарга Ши Жиньпин Ханжөү хотноо болох Азийн XIX наадмын нээлтийн ёслолд оролцож, хүрэлцэн ирсэн гадаад улсуудын удирдагчдын хамт хүндэтгэлийн зоог барьж, хоёр талын арга хэмжээ зохион байгуулна гэж Хятадын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Хуа Чуньин өнөөдөр мэдэгдэв.


Ханжөүгийн Азийн наадмын нээлтийн ёслолд Камбожийн хаан Нородом Сиамони, Сирийн Ерөнхийлөгч Башар аль-Асад, Кувейтийн угсаа залгамжлах хунтайж Шейх Мешал Аль-Ахмед Аль-Жабер Аль-Сабах, Балбын Ерөнхий сайд Пушпа Камал Дахал Прачанда, Зүүн Тиморын Ерөнхий сайд Шанана Гужман, БНСУ-ын Ерөнхий сайд Хан Док Су, Малайзын парламентын доод танхимын дарга Жохари бин Абдул зэрэг гадаадын орнуудын төр, засгийн тэргүүн нар оролцоно.  


Түүнчлэн Брунейн Султаны төлөөлөгч, хунтайж Хажи Суфри Болкиах, Катарын Эмирийн төлөөлөгч, Шейх Жоан Бин Хамад Бин Халифа Аль Тани, Иорданы хунтайж Фейсал бин Хусейн, Тайландын гүнж Сириваннавари, Киргизийн Ерөнхий сайдын орлогч Эдил Байсалов нар холбогдох арга хэмжээнүүдэд оролцох ажээ.



Холбоотой мэдээ