2026 оны хөл бөмбөгийн ДАШТ-ий цэнгэлдэх хүрээлэнгүүдийг танилцуулжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
ЖЕНЕВ, 2023 оны есдүгээр сарын 28 /FIFA/. Олон улсын хөл бөмбөгийн холбооноос /ФИФА/ Канад, Мексик, АНУ-д болох 2026 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээний /ДАШТ/ тоглолтууд болох 16 цэнгэлдэх хүрээлэнгийн жагсаалтыг танилцуулжээ.
2026 оны ДАШТ
нь гурван орныг хамарсан анхны тэмцээн болох бөгөөд
оролцох багийн тоог одоогийн 32-оос 48 болгон нэмэгдүүлэхээр төлөвлөж байгаа юм.
Канад улс ДАШТ-ий
тоглолтуудыг Торонто, Ванкувер хотуудад зохион байгуулах бол Мексикийн хувьд Мехико, Гвадалахара, Монтеррей хотуудын тус бүр нэг цэнгэлдэх хүрээлэнд тоглолтууд явагдана.
Харин АНУ-ын Сиэтл, Сан-Франциско, Лос-Анжелес, Канзас, Даллас, Атланта, Хьюстон, Бостон, Филадельфи, Майами, Нью-Йорк/Нью-Жерси хотын 11 цэнгэлдэх хүрээлэнд тоглолтууд болно.