СҮХБААТАР: Ганга нуурт 300 гаруй хун иржээ

ФОТО МЭДЭЭ
odonchimeg@montsame.mn
2023-10-01 13:54:09

Сүхбаатар, 2023 оны аравдугаар сарын 1 /МОНЦАМЭ/. Дулаан орныг зорьж буй нүүдлийн шувууд тэр дундаа хун шувууд намар болгон Ганга нуурт чуулж буудаллаад буцдаг. Одоогоор тус нуурт 300 гаруй хун, мөн бусад усны шувууд иржээ.


Ганга нуурт жилдээ дунджаар таван мянга орчим хун шувуу чуулдаг. Байгалийн энэхүү үзэсгэлэнг үзэж сонирхохоор газар газраас жуулчид ч ихээр ирдэг. Хун шувууд чуулах үеэр зохион байгуулдаг Хунгийн баярыг энэ жил илүү өргөн хүрээнд зохион байгуулахаар төлөвлөн бэлтгэл ажлыг хангаж байна


Гэрэл зургийг Дарьганга сумын ЕБС-ийн Нийгмийн ажилтан А.Амаржаргал буулгажээ.