Хятадын хойд нутгаас 218 жилийн настай ургийн бичиг олджээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМБЭЭЖИН, 2023 оны аравдугаар сарын 2 /Xinhua/. Хятадын хойд нутгийн Хэбэй мужаас Чин гүрний /1644-1911/ үед хамаарах ургийн модны гар бичмэл олджээ.
Нийт 55 хуудас бүхий үдмэл гар бичмэлийг Жизэ хошууны Шинди тосгоноос олсон гэж тус хошууны Соёлын дурсгалт эд зүйлсийг хамгаалах товчоо мэдээлсэн байна.
Мин, Чин гүрний /1368-1911/ үеийн Шин овогтой гэр бүлийн удам угсаа, гэр бүлийн уламжлал, гол хүмүүсийг нарийвчлан харуулсан уг ургийн бичгийг 1805 онд бичиж дуусгасан байна. Цаг хугацаа өнгөрөхийн эрхээр ургийн бичгийн цаас шарлаж гандсан боловч гар бичмэл нь маш сайн хадгалагдан үлджээ.
“Энэхүү ургийн мод нь Мин, Чин гүрний үеийн Хэбэй нутгийн ардын зан заншил, түүхэн өөрчлөлт, гэр бүлийн өв залгамжлалыг судлахад чухал ач холбогдолтой юм” гэж Жизэ хошууны Соёлын дурсгалт эд зүйлсийг хамгаалах товчооны дарга Жан Бинху ярилаа.