Өмнөд Солонгос, АНЭУ чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулахаар албан ёсны хэлэлцээ эхлүүллээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
khulan@montsame.gov.mn
2023-10-04 16:40:24

СӨҮЛ, 2023 оны аравдугаар сарын 4 /Yonhap/. Өмнөд Солонгос, АНЭУ хоёр талын чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулахаар албан ёсны хэлэлцээ эхлүүлсэн тухай БНСУ-ын Аж үйлдвэрийн яам лхагва гарагт мэдэгдэв.


Хоёр улс 2021 онд эдийн засгийн иж бүрэн түншлэлийн хэлэлцээр байгуулах чиглэлд хүчин чармайлт гаргахаар тохиролцсон бөгөөд дөрвөн өдөр үргэлжлэх эхний үе шатны хэлэлцээ даваа гарагт Сөүл хотноо эхэлснийг Худалдаа, аж үйлдвэр, эрчим хүчний яамнаас мэдээлжээ. Талууд бараа, үйлчилгээний үнэ тариф, гарал үүслийн дүрэм зэрэг нийт найман салбарын талаар хэлэлцэх ажээ.


“АНЭУ нь Өмнөд Солонгостой “тусгай стратегийн түншлэл” байгуулсан бөгөөд Ойрхи Дорнод дахь тус улсын гол түнш орон юм. Эдийн засгийн иж бүрэн түншлэлийн хэлэлцээр нь худалдаа, шинэ эрчим хүчний үйлдвэрлэл, эдийн засгийн өргөн хүрээний салбар дахь хоёр талын хамтын ажиллагааг цаашид улам ахиулах төлөвтэй байна гэж яамны мэдэгдэлд дурджээ.

Холбоотой мэдээ