Эмнэлгийн мэргэжилтний харьцаа хандлага ёс зүйг төлөвшүүлэхэд анхаарна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2016-09-22 14:20:39

Хөвсгөл аймгийн Эрүүл мэндийн газрын ёс зүйн салбар хороонд ирж байгаа гомдол саналын ихэнх нь хүмүүсий харьцаа хандлага, иргэдтэй ёс зүйгүй харьцаж асуудал гаргалаа гэсэн гомдол ирдэг гэнэ.

Энэ асуудалд анхаарлаа хандуулж Эрүүл мэндийн газраас "Эрүүл мэндийг дэмжих хөтөлбөр"-ийн хүрээнд "Эмнэлэгийн мэргэжилтний харьцаа хандлага ёс зүйг төлөвшүүлэх" гэсэн сургалтыг зохион байгуулж байна. Сургалтын үеэр сайн удирдагч байхад юуг анхаарах, ажилдаа хэрхэн амжилт гаргах, гэр бүлийн аз жаргал гэж юу вэ, хүүхдээ хэрхэн хүмүүжүүлэх талаар сургагч багш нар мэдээлэл өгч байна. Сургалтанд хамрагдсан иргэд орон нутагтаа очиж сурсан мэдсэнээ танилцуулснаар ёс зүй, харьцаа хандлагын сургалтанд  аймгийн хэмжээний эрүүл мэндийн байгууллагынханг бүрэн хамруулж байгаа гэнэ.

Сургалтын төгсгөлд эмч эмнэлэгийн ажилтнуудын ёс зүйн мэдлэгийн түвшин хэр байгаад үнэлгээ хийж, ирэх онд ёс зүйн хүрээнд ямар бодлого чиглэл тусгах тал дээр анхааран ажиллах ажээ.

Б.Гантуяа 

Холбоотой мэдээ