АРХАНГАЙ: "Хос зүрх" сургалт гэр бүлийн гишүүдийн үүрэг хариуцлагыг нэмэгдүүлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2023-11-30 15:43:14

Эрдэнэбулган, 2023 оны арваннэгдүгээр сарын 30 /МОНЦАМЭ/. Залуу гэр бүлд зориулсан "Хос зүрх" сургалтыг аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас Ихтамир суманд зохион байгууллаа.


Тус сургалт нь гэр бүлийн боловсролыг дээшлүүлж, залуу гэр бүлүүдэд хосын харилцааны үнэ цэн, хамтын амьдралын утга учир, эцэг эхийн хамтын үүрэг, хариуцлагыг таниулан сургах зорилготой юм.


Сургалтыг "Хосын харилцаа, Аз жаргалтай гэр бүл”, Жендэрийн ялгаатай байдал, Хамгийн сайхан нь” гэсэн сэдвээр зохион байгуулжээ. Мөн хосууд хосын карт ажиллаж, гэрлэлтийн утга учир, харилцааны үнэ цэн, үүргээ ухамсарлан хосын андгай өргөж, бие биедээ хайрын захиа бичиж, сэтгэл дотроо нууцхан бодож явдаг сайхан бүхнээ үзэг, цаас нийлүүлэн ханьдаа бэлэг болгон өгсөн байна.


Энэхүү сургалтыг зохион байгуулснаар хосын харилцааны үнэ цэн, гэр бүлийн гишүүдийн үүрэг хариуцлага нэмэгдэж, залуусын гэр бүлийн боловсролын талаарх ойлголт мэдлэгийг нэмэгдүүлж, гэр бүлийн харилцаанд гарч болох сөрөг үзэгдлээс урьдчилан сэргийлэх юм.

Холбоотой мэдээ