Өмнөговийн хойд хэсэг, Дундговь, Дорноговийн нутгаар цасан шуурга шуурна

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
boloroo8136@gmail.com
2023-12-13 17:51:52

Улаанбаатар, 2023 оны арванхоёрдугаар сарын 13 /МОНЦАМЭ/. Цаг уур, орчны шинжилгээний газрын мэдээлснээр өнөө шөнө Өмнөговийн хойд хэсэг, Дундговь, Дорноговийн нутгаар, маргааш өдөр Өмнөговийн зүүн хэсэг, Дундговь, Дорноговь, Сүхбаатарын нутгаар цасан шуурга шуурна.


Өнөө, маргаашдаа төвийн аймгуудын нутгийн өмнөд хэсэг, зүүн болон говийн аймгуудын нутгаар, энэ сарын 15-нд говь, талын нутгаар цас орж, цасан шуурга шуурах тул халтиргаа гулгаа нэмэгдэхийг малч­ид, иргэд, тээвэрчдэд онцгойлон анхаарууллаа.

Холбоотой мэдээ