СҮХБААТАР: "Сэтгэлийн дэм" аяны тусламжийн эхний цуваа хөдөлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2024-02-21 15:23:41

Баруун-Урт, 2024 оны хоёрдугаар сарын 21 /МОНЦАМЭ/. Улаанбаатар хот дахь Сүхбаатар аймгийн Нутгийн зөвлөлөөс санаачлан "Сэтгэлийн дэм" аяныг хоёрдугаар сарын 20-нд эхлүүлсэн. Эхний өдрийн байдлаар 100 орчим сая төгрөг цугларч, Мөнххаан, Түмэнцогт сум руу тусламжийн цуваа хөдөлжээ.

 

Сум тус бүрд 15 тонн тэжээл, хоёр тонн давс хүргэнэ. Аяны хүрээнд нийт 200 орчим тонн хивгийг бүх суманд хүргэх бөгөөд малчин өрх тус бүрд тусламжийг хүртээх юм.

 

Зудад нэрвэгдсэн нутгийн малчдад туслах зорилгоор өрнүүлж буй "Сэтгэлийн дэм" аяныг үргэлжлүүлэх хугацаа тодорхойгүй байгаа бөгөөд ирэх сард мөн хандивын тоглолт зохион байгуулахаар бэлтгэл ажилдаа оржээ.

Холбоотой мэдээ