ӨНӨӨДӨР: “Монголросцветмет” үйлдвэрийн 50 жилийн ойн уулзалт болно
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМУлаанбаатар, 2024 оны хоёрдугаар сарын 27 /МОНЦАМЭ/. Хоёрдугаар сарын 27-ны мягмар гарагт болох
зарим үйл явдлын тойм:
09.00 цагт: МҮХАҮТ-д: Засгийн газрын ХЭГ, ЭЗХЯ, ХЗДХЯ хамтран “Зөвшөөрлийн хуулийн хэрэгжилт, үр нөлөө” хэлэлцүүлэг зохион байгуулна.
10.00 цагт: Ургамал хамгааллын
эрдэм шинжилгээний
хүрээлэнгийн шинэ байрны нээлт, нээлттэй хаалганы өдөрлөг тус тус болно. Утас:
8902-8554.
10.00 цагт: УИХ-ын “Эмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцөлийг хянан шалгах” Түр хорооны гишүүд Эмийн хяналтын лабораторийн үйл ажиллагаатай танилцана.
11.00 цагт: ОБЕГ-т: УОК-ын Шуурхай штабаас ээлжит мэдээлэл хийнэ. ХХААХҮ-ийн дэд сайд оролцоно.
“ЗМ”
сонины мэдээллийн төвд:
11.00 цагт: “Эрх
чөлөө төв”-өөс мэдээлэл хийнэ.
11.30 цагт: “Нэхэх цагаан
хаалга” цогцолбор хотхоны захиалагчдын эрх ашгийн холбооноос: Орон сууц
захиалаад хохирсон иргэдийн хэлэлцүүлгийн талаар хэвлэлийн бага хурал зарлажээ.
12.00 цагт:
Татварыг бууруулах, УИХ-ын ээлжит бус чуулганыг худалдуулах талаар “Сайн нам”-аас мэдээлнэ.
12.30 цагт: “Монголын хүний төлөө нам”-ын дарга Х.Бат-Ялалт мэдээлэл хийнэ.
14.30-17.00 цагт: Улаанбаатар дахь Русский дом (хуучнаар Оросын Соёл, шинжлэх ухааны төв)-д “Монголросцветмет” үйлдвэр үүсгэн байгуулагдсаны 50 жилийн ойг тохиолдуулан ОХУ-ын ЭСЯ, ОХУ-ын Монгол Улс дахь Худалдааны төлөөлөгчийн газар, “Монголросцветмет” ТӨҮГ хамтран д “Орос-Монгол: Хоёр улсын уул уурхайн салбар дахь стратегийн түншлэлийн харилцаа” уулзалт зохион байгуулна.